Helpy нь үүлэн дуудлагын төвийн платформ болон (BPO) буюу бэлэн, туршлагатай операторын багийн үйлчилгээг нэг дороос нийлүүлдэг. Өөрийн багаараа ажиллах уу, эсвэл бидний мэргэжлийн багаар ажиллуулах уу — шийдвэрийг та гаргана.
Helpy-г ашиглаж буй байгууллагууд
















Зарим байгууллага өөрийн ажилтнуудтайгаа Helpy дээр ажиллахыг хүсдэг, зарим нь дуудлага хариулах бэлэн баг хайдаг. Бид хоёуланг нь нэг санал болгодог.
Дуудлагын төвөө өөрийн ажилтнуудтайгаа удирдах байгууллагад зориулсан бүрэн платформ.
Ажилтан хайх, сургах, удирдах шаардлагагүй — Helpy-ийн сургагдсан баг таны дуудлагыг хариулна.
Дуудлага хүлээн авахаас эхлээд харилцагчтай нүүр тулан ярих хүртэл — бүгд Helpy дээр.
Ирсэн дуудлага бүрийг ажилтны ачаалал, ур чадвараар нь ухаалгаар хуваарилж, хүлээлтийг багасгана.
Утас, онлайн чат, Facebook, Viber, Telegram, имэйл, SMS-ийг нэг системээр шийдэх боломжийг олгоно.
Байршлаас үл хамааран харилцагчтай нүүр тулан ярилцаж, илүү гүнзгий ойлголт солилцоно.
Байгууллагын бүх мэдээллийг нэг санд байршуулж, ажилтан хариулт өгөхийн зэрэгцээ харилцагчид юу ихээр сонирхож байгааг тандах боломжтой.
Системтэй холбоотой асуудлыг хэлтэс хооронд шууд дамжуулж, техникийн доголдлыг хурдан шийдвэрлэнэ.
Багц бүрт өөрт хэрэгтэй модулиудаа сонгож нэмэх боломжтой.
Холбогдоогүй дуудлага бүртгэгдэж, дараалалын дагуу буцаж залгана.
Бүх дуудлага бичигдэж, хугацаа орон зайгүй сонсох боломжтой.
Дуудлага үргэлжилж байх үед өөр операторын дугаар руу шилжүүлнэ.
Хэрэглэгч ажилтангүйгээр өөрийн хүссэн мэдээллээ авах автомат цэс.
Хэрэглэгчийн мэдээлэл дараагийн хандалт бүрд ажилтанд шууд харагдана.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг нэг дороос цаг алдалгүй хайна.
Санал, гомдлыг тикетээр бүртгэж, процессын дагуу шийдвэрлэж хянана.
Байгууллагын сошиал сувгуудыг холбож, харилцагчидтай нэг дороос харилцана.
Ажилтнуудад төрсөн өдрийн мэндчилгээ автоматаар илгээж, сануулна.
Байгууллагын үндсэн системүүдтэй уялдаж, ажилтныг олон системд хандахаас чөлөөлнө.
Үйл ажиллагааны гол үзүүлэлтийг хүссэн огнооны хайлтаар татаж авна.
Facebook, Twitter, Viber, Telegram, имэйлээр орж ирсэн харилцагчтай нэг цонхноос харилцана.
Харилцагчийн урьдчилан бэлтгэсэн жагсаалтын дагуу автомат болон гар аргаар дуудлага хийж, даалгавар бүрийг нэг цонхноос хянана.
Сонгосон багцад тохирсон модулиудыг хэрхэн ашиглахыг зааж өгнө.
12 сарын гэрээ байгуулснаар эхний сарыг үнэ төлбөргүй турших боломжтой.
Багийнхан системээ бие даан ашиглаж сурах хүртэл хамт ажиллана.
Системийн холболт, сайжруулалтад 7 хоногийн 24 цагт бэлэн байна.
Үндсэн хэрэгцээнд тохирсон энгийн шийдэл
Үйл ажиллагаа, багийн гүйцэтгэлээ хянах цогц шийдэл
Олон сувгийн харилцааг нэг дор удирдах мэргэжлийн шийдэл (Omnichannel)
Бид үүлэн технологид суурилсан дуудлагын үйлчилгээг байгууллагуудад санал болгож, харилцагч байгууллага болон түүний эцсийн хэрэглэгчийн хооронд технологийн гүүр болдог. Найдвартай, чанартай платформыг зах зээлд хүргэхийг эрхэм зорилгоо болгосон.
И-мэйл хаягаа үлдээвэл бид удахгүй тантай холбогдох болно.
Таны бизнесийн хэрэгцээнд тохирсон дуудлагын төвийн шийдэл, багцыг санал болгоно. Та хэрэгцээгээ хэлээрэй — бид тохирох шийдлийг хамтдаа тодорхойлъё.